Гишүүнчлэл

Монголын Шооны Холбооны зүгээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах, уралдаан тэмцээн тогтмол зохиох, шагнал урамшуулал, тамирчдын олон улсын тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх мөн орон даяар тус спортыг сурталчлах ажлуудыг хийх үүднээс тус байгууллага гишүүдийн хураамж, хандиваар энэ бүх ажлыг хийх боломжтой юм.

Та тус холбооны гишүүн болохыг хүсвэл:

  • Анкет
  • 3х4 хэмжээтэй 2% цээж зураг
  • Төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар
  • Гишүүнчлэлийн хураамж 20.000 төг /1 жил/

зэрэг материалыг бүрдүүлж академийн байранд өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ үү.

Орон нутгаас гишүүн болохыг хүсвэл анкет татаж бөглөөд [email protected] хаягаар илгээх мөн ХААН банкны 5009-7535-84 дугаар бүхий Монголын Шооны Холбоо ТББ-ын дансанд гишүүнчлэлийн хураамж төлөх хэрэгтэй.

Та гишүүн болсноор тус холбооноос зохион байгуулж буй албан ёсны тэмцээнд оролцох мөн тэмцээний бүртгэлийн хураамж, зэргийн шалгалт, шооны сургалтын төлбөр, бүтээгдэхүүн зэрэг төлбөр тооцооноос 10% хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Мөн олон улсын тэмцээнд оролцох тухайн тамирчин ивээн тэтгэгч олуулах, санхүүгийн зардал дээр тодорхой хэмжээний дэмжлэг авах боломжтой болно.

Анкет татах