Тэмцээний дүрэм

 Зүйл 1: Зохион байгуулагчид

1.1) Тэмцээн нь Монголын Шооны Холбооны /цаашид МШХ гэх/ төлөөлөгч, шүүгчид, хөндлөнгийн харгалзах 1 ба түүнээс дээш тооны хүмүүс болон зохион байгуулагч багаас бүрдэнэ.

1.2) Зохион байгуулагчид нь тэмцээний өмнөх, тэмцээний явцийн болоод дараах бүх зохион байгуулалтыг хариуцна.

1.3) МШХ-ны төлөөлөгчид доор заасан  үүргүүдийг хүлээнэ.

  • 1.3.1) МШХ-нд тэмцээн эхнээсээ дуусах хүртэлх бүх үе шатуудууд, үйл явцийн мэдээллүүдийг үнэн зөвөөр мэдээллэх
  • 1.3.2) МШХ-ны үр дүнгийн багт тэмцээний дүнг илгээх,
           a) Бүх холилт болон тэмцээний үр дүнг илгээх ёстой.
           б) Тэмцээнд оролцогчид нь төрөл болон үе шатаасаа хамаараад ангилагдсан байх ёстой.
  • 1.3.4) МШХ-ны удирдах зөвлөлд тэмцээний дүнгийн засвар шинэчлэлийг илгээх,
  • 1.3.5) Шаардлагатай бол бусад зохион байгуулагчдад заавар зөвөлгөө өгөх,
  • 1.3.6)  Бүх тэмцээний төрөл, үйл ажиллагааны хөтөлбөр бэлтгэлтэй эхлэхээс нь өмнө танилцаж баталсан байх, зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг тэмцээний явцад хийх,
  • 1.3.7) Тэмцээний явцад гарсан аливаа зөрчил маргааныг шийдвэрлэх,
  • 1.3.8) Тэмцээний нэг үеийн товлосон цагт өөрчлөлт оруулахаар болвол нийт оролцогчдод тодорхой мэдээллийг хүргэсэн байх шаардлагатай,
  • 1.3.9) МШХ-ны дүрэм журмыг олон нийтэд нээлттэй байлгах,

1.4) Тэмцээн нэг ба түүнээс дээш шүүгчтэй байна.

  • 1.4.1)  Шүүгч нь тэмцээнд оролцогчдыг шүүхэд хариуцлага хүлээнэ. Шүүгч нь нэг дор олон тооны оролцогчдыг шүүхээр бол МШХолбооны дүрэмд заасны дагуу холбооноос томилсон төлөөлөгчидтэй хамтран шүүх боломжтой. Шаардлагатай бол ерөнхий шүүгч тухайн тамирчныг тэмцээнээс хасах эрхтэй.

1.5) Тэмцээн бүр нэг ба түүнээс дээш тооны  холигчтой байх шаардлагатай. Холигч нь өгөгдсөн алгоритмын дагуу холино. Зохион байгуулагчид шаардлагатай гэж үзсэн тохиолдолд чадвартай оролцогчид холигчийн үүргийг гүйцэтгэж болно.

1.6) Тамирчин тус бүр нэг буюу түүнээс дээш удаа эвлүүлнэ.

  • 1.6.1) Дүн нэгтгэгчид нь дүн мэдээг нэгтгэхэд хариуцлага хүлээн ажиллана.
  • 1.6.2) Дүнгийн ямар ч өөрчлөлт МШХ-ны төлөөлөгчийн хяналтын доор хийгдсэн байна.

1.7) Тэмцээнд бүх төрлийн албан тушаалын хүн өрсөлдөх боломжтой.

1.8) Эрх бүхий албан тушаалтнууд нь дараах үүрэг бүхий хүмүүст үйлчлэх үүрэгтэй. Үүнд: Зохион байгуулагчид, МШХны төлөөлөгч, Шүүгч, Дүн нэгтгэгч, Зааварчилгаа өгөгч зэрэг хамаарна.

Зүйл 2: Оролцогчид

2.1) МШХ-ны тэмцээнд оролцож буй хэн боловч:

  • 2.1.1) МШХ-ны дүрэм журмыг дагаж мөрдөх,
  • 2.1.2) Тэмцээн болохоос өмнө зарлагдсан тэмцээний болзол, нөхцөлтэй танилцах,
  • 2.1.3) МШХ-ны удирдах зөвлөлөөс тодорхой хугацаагаар тэмцээнд оролцох эрхээ түтгэлзүүлээгүй байх.

2.2) Оролцогч нь 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчаасаа тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан байх,

2.3) Оролцогчид нь зохион байгуулагчдад зайлшгүй шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн байх: Үүнд: Овог нэр, төрсөн он сар, хүйс, холбоо барих утас, сонгосон тэмцээний төрөл зэрэг.

  • 2.3.1) Дээрх бүртгэлийн мэдээлэл дутуу бол оролцогчийг өрсөлдүүлэхгүй байх дүрэмтэйг анхаарна уу.

2.4) Оролцогчийн овог нэр, хүйс болон тэмцээний дүнг олон нийтэд нээлттэй зарлана. Эдгээрээс бусад хувийн мэдээллүүд нууц байх ба зохион байгуулагчдын болоод оролцогчдийн зөвшөөрөлгүйгээр бусдад танилцуулж болохгүй.

2.5) Оролцогч тэмцээн болох газрын дүрэм журмыг хүндэтгэн дагаж, биеэ зөв зохистой авч явах,

2.6) Оролцогчид тэмцээн болохоор товлосон хэсэгт дуу чимээ гаргахгүй байх. Ярихыг зөвшөөрдөгч тэр нь  онцгой шалтгаантай тохиолдолд тэмцээнд оролцогчид саад болохгүй байх ёстой.

  • 2.6.1) Оролцогч тэмцээнд оролцож байх үедээ тэмцээн дундуур бусад оролцогчоос даалгаврыг хэрхэн гүйцэтгэх зааварчилгаа авах буюу асуух хориотой. Энэ тохиолдолд МШХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу тэмцээнээс хасна.

2.7) Оролцогч нь тэмцээны дүрмийн дагуу зүй зохистой хувцасласан байх ёстой. Зүй зохисгүй хувцасласан байвал МШХ-ны төлөөлөгчийн шийдвэрийн дагуу тэмцээнээс хасагдахыг анхаарна уу.

2.8) Тэмцээний үеэр тамирчин дуу намсгагч чихэвч, чихний бөглөөс ашиглаж болно.

2.9) Оролцогч нь тэмцээнээс ямар нэг шалтгааны улмаас хасагдсан бол тухайн тэмцээнд дахин оролцох ямар ч боломжгүй юм.

2.10) Хэрэв оролцогч нь тэмцээний явцийн дундаас хасагдвал түүний тэмцээнд үзүүлсэн дүн хүчинтэй байна. (Хуулах, хуурч мэхлэснээс бусад тохиолдолд)

2.11) МШХ-ны төлөөлөгч нь дараах нөхцөлд оролцогчийг тэмцээнээс хасах эрхтэй. (тэмцээний аль ч үед ) Хэрэв оролцогч:

  • 2.11.1) Тэмцээндээ цагтаа бүртгүүлээгүй бол,
  • 2.11.2) Тэмцээний үеэр албаны хүмүүсийг хуурч мэхэлсэн болон хуулах гэж оролдсон нь мэдэгдсэн тохиолдолд,
             2.11.2.a) МШХ-ны төлөөлөгч сэжиг бүхий дүнгийн үзүүлэлтийг хүчингүй болгох эрхтэй,
  • 2.11.3) Хууль бус, зүй зохисгүй зан ааш гаргаж, санаатайгаар  тэмцээний газрын болон хувь хүний эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсэн бол,
  • 2.11.4) Тэмцээний явцад бусад оролцогчдын анхаарлыг сарниулж, тэдэнд саад болсон бол,
  • 2.11.5) МШХ-ны дүрэм журмыг тэмцээний явцад ёсчлон дагаж мөрдөөгүй бол,

2.12) Оролцогч гэнэт хасагдсан эсвэл сануулга авсан ч дахин зөрчсөн, эсвэл байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлөөс хамаараад дүрэм журмыг зөрчиж хасагдсан тамирчинд тэмцээнд оролцоход гаргасан зардлыг буцаан олгох боломжгүй.
2.13) Оролцогчид маргаантай асуудлыг МШХ-ны эрх бүхий төлөөлөгчид амаар болон бичгээр уламжлах боломжтой.

  • 2.13.1) Үүнд тэмцээний явцад гарсан тэмцээнтэй холбоотой, тухайн тэмцээний үе тойрог эхлэхийн өмнө болсон маргаантай асуудлуудыг багтаан авч үзнэ.
  • 2.13.2) МШХ-ны төлөөлөгч тэмцээний дараагийн үе эхлэхээс өмнө маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
  • 2.13.3) Оролцогч нь МШХ-ны төлөөлөгчийн гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Эс бөгөөс тэмцээнээс хасагдахыг анхаарна уу.

2.14) Оролцогч нь хөгжлийн бэрхшээлтэй түүнээс хамаараад МШХ-ны хөдөлшгүй дүрмүүд саад болж байвал тусгай нөхцөл бүхий уян хатан дүрэм журмыг МШХ-ны төлөөлөгч санал болгох үүрэгтэй. Оролцогч нь МШХ-ны дүрмийн талаарх байр сууриа тэмцээн болохоос 5 хоногийн өмнө бичгээр гаргаж зохион байгуулагчид болон МШХ-ны төлөөлөгчид хүргүүлсэн байх шаардлагатай.

2.15) Оролцогч бүр МШХ-ны дүрэм журамтай тэмцээнээс өмнө сайтар танилцсан байх шаардлагатай.

Зүйл 3: Шоо

3.1) Оролцогчид тэмцээнд өөрсдийн ашиглах шоонуудаа бэлдэж ирсэн байх ёстой.

  • 3.1.1) Оролцогчийн нэрийг дуудах үед оролцогч тухайн цагт тэмцээндээ оролцоход бэлэн байх ёстой. Эс бөгөөс тэмцээнээс хасагдахыг анхаарна уу.
  • 3.1.2) Тамирчдын шоо нь хэвийн үйл ажиллагаатай, тэмцээний даалгаварыг гүйцэтгэхэд ямар нэг асуудалгүй гүйцэтгэж болохуйц байх ёстой.
  • 3.1.3) Тэмцээнд ашиглах шооны тал бүр нь нэг цулгай өнгөтэй байх ёстой.

3.2) Шооны эд ангиуд болон наалт нь ижил төрлийн материалаар хийгдсэн байх ёстой.

  • 3.2.1) Онцгой тохиолдол: Эрүүл мэндийн шалтгааны улмаас харааны бэрхшээлтэй оролцогчид янз бүрийн шооны нүднүүд дээрээ янз бүрийн бүтэцтэй барзгар наалт наан ашиглаж болно. Шооны нэг нүүрэн дээрх хээнүүд нэгэн жигд байх ёстой.
  • 3.2.2) Шооны тал бүр нь нэг тогтсон цулгай өнгөтэй байна. Тал бүрийн өнгө өөр хоорондоо сайн ялгагдаж  харагдаж байх ёстой.
  • 3.2.3) Зураас шошгоны нимгэн зузаан нь 1,5 ммээс зузаан байж болохгүй.

3.3) Тэмцээний үеэр шооны үндсэн бүтцийн талаарх мэдээлэл өгөх хориотой байдаг

  • 3.3.1) Наалтгүй буюу наалт нь хууларсан болон шооных нь өнгө бүдгэрсэн, харагдахгүй болсон шоо ашиглаж болохгүй.
  • 3.3.2) Шоонд ямар ч өөрчлөлтүүд гарсан байсан  оролцогч  муу үр дүн үзүүлсэн бол тэмцээнийг дахин гүйцэтгэх боломжгүй.

3.4) Шоонууд цэвэрхэн, тэмдэглэгээгүй, өндөрлөсөн хэсэггүй, гэмтэлгүй болон адилхан нүдтэй зэрэг бусад хэсгийн ялгаануудгүй байх ёстой.

         3.4.1) Бүх шоо Монголын шооны холбооны стандартын дагуу зөвшөөрөгдсөн байх ёстой.

      3.4.2 ) Шооны гадаргуу буюу наалт нь тухайн тамирчинд мэдрэгдэх учир нүдээ боон эвлүүлж байгаа тохиолдолд хуулгагүй шоо ашиглана.

3.5) Шоонууд нь тэмцээн эхлэхээс өмнө МШХ-ны төлөөлөгчөөр шалгуулан хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.

3.6) Шоо нь өөр дээрээ логотой байж болох ба шоон дээр ганц лого байх бөгөөд шооны яг төв хэсэгт байршсан байх шаардлагатай.

  • 3.6.1) Шооны өнгөнүүд дээр ямар нэг тэмдэглэгээ байж болохгүй.
  • 3.6.2) Сийлж хийсэн бол тэр логонд тооцогдохгүй.
  • 3.6.3) Логог төв хэсэг дээр байрлуулсан байх ёстой. Төв хэсэг байхгүй дараах шоонуудад  үл хамаарна. Pyraminx ба 2x2x2, 4х4х4 шоонуудын хувьд, лого ямар ч хэсэгт байж болно. Лого нь товойлгон сийлбэрлэсэн, эсвэл ууссан наалт байж болно. Зөвхөн харахгүйгээр эвлүүлэх төрөлд ийм шоо ашиглахыг хориглоно.

3.7) Бүх төрлийн шоог ашиглаж болно. Гагцхүү шоо нь  МШХ-ны дүрмийн шаардлага хангасан байх шаардлагатай.

Зүйл 4: Холилт

4.1) Холигч нь тэмцээний тусгай холилтын дараалалын дагуу холино.

4.2) Холилт нь компьютер дээр шооны тусгай программ ашиглан гаргасан  дараалал байх ёстой.

  • 4.2.1) Холилтыг тэмцээний өмнө шалгасан байх ёстой бөгөөд МШХ-ны  төлөөлөгч нь ямар нэгэн байдлаар шүүж, сонгосон байх ёстой.
  • 4.2.2) Холилтыг МШХ-оос хүлээн зөвшөөрсөн тусгай холигч нар гүйцэтгэнэ.

4.3) Холилтын чиг баримжаа:

  • 4.3.1) 2х2, 3х3, 4х4, 5х5 шоог холихдоо цагаан өнгийн нүүр дээрээ, ногоон өнгийн нүүр урд талдаа байрласан байна. Цагаан өнгийн нүүр байхгүй бол хамгийн цайвар өнгийн нүүр нь дээрээ, ногоон өнгийн нүүр байхгүй бол хамгийн бараан өнгийн нүүрийг урдаа байрлуулан холино.
  • 4.3.2) Гурвалжин шоог холихдоо суурин талдаа шар өнгийг, нүүрэн талдаа ногоон өнгийг байрлуулан  холино.

4.4) Тэмцээний холилтын дараалал нь дэлхийн шооны холбооноос хүлээн зөвшөөрсөн  албан ёсны холилтын программын дагуу байна.

4.5) Шоог хольсоны дараа холигч нь зөв холигдсон эсэхийг шалгах ёстой. Буруу байвал дахин эвлүүлж холино.

Зүйл 5: Шоо болон түүнтэй холбоотой асуудал

 5.1) Шоотой холбоотой асуудлуудад ямар нэг хэсэг нь бүлтэрч гарсан, хэсгүүд хоорондоо орооцолдсон, эрэг боолт, таг, наалт нь хууларч унасан зэрэг гэмтлүүд хамаарна.

5.2) Тэмцээний явцад шоо нь эвдэрч гэмтсэн бол оролцогч гэмтлийг засаж тэмцээнийг үргэлжлүүлэх эсвэл тэмцээнийг зогсоох эсэхээ өөрөө сонгож шийдвэрлэнэ.

  • 5.2.1) Хэрэв оролцогч шоогоо засаад тэмцээнийг үргэлжлүүлэхээр шийдсэн бол зөвхөн гэмтсэн хэсгийг засаж солих эрхтэй ба шоог шинэ шоогоор солих, гэмтэлгүй бусад хэсгийг солих боломжгүй юм. Эс бөгөөс тэмцээнээс хасагдах шийтгэлтэйг анхаарна уу.
  • 5.2.2) Шоог зассанаар тухайн оролцогчид шоог хийж гүйцэтгэхэд ямар нэг байдлаар тус дөхөм болж болохгүйг анхаарна уу. Эс бөгөөс тэмцээнээс хасагдахыг анхаарна уу.
  • 5.2.3) Оролцогчийн шоонд дараах засварууд хийгдэж болно. Хэрэв ямар нэг хэсэг нь салж унасан бол оролцогч түүнийг буцаан авч байранд нь хийнэ. Хэрэв ямар нэг засвар хийсний дараа шоо эвлэрэх боломжгүй байгааг тэмцээн дуусахаас өмнө мэдвэл оролцогч дээд тал нь 4 хэсгийг задалж дахин байрлуулах эрхтэй. Хэрэв шоо нь эвлэрэх боломжгүй гэхдээ зөвхөн нэг хэсгийг зөв байрлуулснаар эвлэрэх боломжтой бол оролцогч шоог задлахгүйгээр зөвхөн суурин дээр нь эргүүлж шоог эвлүүлэх боломжтой.
  • 5.2.4) Нүдээ боож харахгүйгээр гүйцэтгэх тэмцээний явцад шоонд гарсан ямар нэг эвдрэл гэмтлийг тэмцээний явцад нүдний боолтыг авахгүйгээр хийх ёстойг анхаарна уу.
  • 5.2.5) Хэрэв тэмцээний төгсгөлд шооны эх бие бутарсан, аль нэг хэсэг нь дутуу байгаа бол дараах дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.a) Хэрэв нэг ба түүнээс дээш жижиг хэсгүүдийн өнгө нь арилсан бол шоог эвлүүлсэнд тооцно.б) Хэрвээ шооны нэг талд зөвхөн нэг алдаа гарсан бол шоог эвлүүлсэнд тооцно.в) Хэрэв шооны нэг талд нэгээс илүү алдаа гарсан байвал шоог эвлүүлээгүйд тооцно.г) Хэрэв нэг ба түүнээс дээш өөр өнгийн хэсгүүдийг шооны нэг талд байршуулсан байвал шоог эвлүүлээгүйд тооцно.

5.3) Хэрвээ оролцогчийн шоо эвдэрч гэмтсэн тохиолдолд түүнд тэмцээнд дахин оролцох боломж өгөхгүйг анхаарна уу.

Зүйл 6: Орчин

6.1) Үзэгчид тэмцээний талбараас 1 метрийн зайд байх шаардлагатай.

6.2) Тэмцээний талбайн гэрэлтүүлэг маш чухал ач холбогдолтой. Гэрэлтүүлэг нь оролцогчдын хэрэгцээ шаардлагад таарсан мөн шоон дээрх өнгийг ялгаж харахад хялбар байх ёстой.

6.3) Тэмцээний талбайд архи согтууруулах ундааны зүйл болон ил гал гаргах, тамхи татахыг хориглоно.

6.4) Тэмцээн болох талбарт урьдчилан бэлтгэсэн байх зүйлс:

  • 6.4.1) Mat буюу Дэвсгэр
  • 6.4.2) Timer буюу Гүйцэтгэлийн хугацааг хэмжигч цаг
  • 6.4.3) Дэвсгэрийн гадаргуу нь мөлгөр байх ёстой. Цаг нь гадаргууны хэсэгт хамаарахгүй.
  • 6.4.4) Хурд хэмжигч дэвсгэртэй холбогдсон байх ёстой ба дэвсгэр дээр оролцогчтой ойр байрласан байх ёстой.

Зүйл 7: Тэмцээн

 7.1) МШХ-ны албан ёсны тэмцээн нь заавал:

  • 7.1.1) МШХ-ны удирдах зөвлөлөөр батлагдсан байх,
  • 7.1.2) МШХ-ны дүрэм журмыг дагах,
  • 7.1.3) МШХ-ны төлөөлөгчийн хяналттай явагдах,
  • 7.1.4)Тэмцээний мэдээлэл МШХ-ны цахим хуудсанд тэмцээн эхлэхээс хамгийн багадаа 2-7 хоногийн өмнө зарлагдсан байх,
  • 7.1.5) Олон нийтэд хүртээмжтэй мэдээлэл түгээх,
  • 7.1.6) Тэмцээнд ашиглагдах цаг нь үнэн зөв байх,
  • 7.1.7) Оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байх. МШХ-ны удирдах зөвлөлөөс баталж гаргасан хязгаарлалт, хориг байгаа бол тэмцээний зарлалд тодорхой дурдаж өгсөн байх,

7.2) Хэрэв тэмцээний явцад МШХ-оос баталсан дүрэм журмыг баримтлаагүй, зөрчигдсөн тохиолдолд МШХ-ны удирдах зөвлөл тухайн тэмцээнийг зогсоох бүрэн эрхтэй.

Зүйл 8: Тэмцээний төрөл, холбогдох бусад асуудал

8.1) МШХ-оос дараах төрлүүдэд тэмцээн зохион явуулна.

  • 8.1.1) 3х3х3 шоо буюу Рубик шооны тэмцээн,
  • 8.1.2) Бусад шоонууд болох нийтэд танигдсан шооны тэмцээн,

8.2) Албан ёсны шоо болон тэмцээний тогтсон форматууд/шооны хэмжээ, төрөл, хэлбэр/

  • 8.2.1) 3х3х3 шоо,
  • 8.2.2) 2x2x2 шоо,
  • 8.2.3) 4x4x4 шоо,
  • 8.2.4) 5x5x5 шоо,
  • 8.2.5) Гурвалжин шоо,
  • 8.2.6) Нэг гараараа эвлүүлэх,
  • 8.2.7) Харахгүйгээр эвлүүлэх,

8.3) Тэмцээний тухайн нэг үеийн дүнг дараах байдлаар үнэлж дүгнэнэ.

  • 8.3.1) Бүх гүйцэтгэлийн хугацааны үзүүлэлт нь 10 минутаас доош байвал секунтын үзүүлэлтийг зууны нарийвчлалтайгаар хэмжинэ.
  • 8.3.2) Бүх гүйцэтгэлийн хугацааны дүн, дундаж нь 10 минутаас дээш байгаа тохиолдолд секунтын нарийвчлал нь ойролцоох аравтын оронд хураагдана. /жишээ нь: /10,4/ байвал түүнийг хурааж х/10/гэх эсвэл /10,5/ байвал х+1/11/ болно./
  • 8.3.3)Хэрэв тэмцээнээс хасагдсан, гүйцэтгэж чадаагүй мөн дуусгаж чадаагүй бол тэмцээний дүнг DNF гэж тэмдэглэх ба энэ нь тэмцээнийг дуусгаагүй гэсэн утга илэрхийлнэ.
  • 8.3.4) “5-н дундаж” энэ үед оролцогчид даалгаврыг 5 удаа хийж үзэх боломжтой ба 5 оролдлогын хамгийн хурдан болоод хамгийн удаан үзүүлэлтийг хасаж дундаж 3 үзүүлэлтийн арифметик дунджаар эцсийн дүнг бодож гаргана.
  • 8.3.5) “5-н дундаж” энэ үед 5 оролдлогын зөвхөн нэг л оролдлого нь DNF гэсэн дүн авах боломжтой ба 5 оролдлогын аль нэг нь DNF гэсэн үзүүлэлт үзүүлбэл бусад 4 оролдлогын хамгийн удаан үзүүлэлтээр тухайн оролдлогыг орлуулан тооцох ба Оролцогч нь 5 оролдлогынхоо 2 ба түүнээс дээш оролдлогод DNF гэсэн дүн үзүүлбэл энэ үеийн дүн DNF гэж дүгнэгдэнэ.
  • 8.3.6) “3-н дундаж” гэсэн энэ үед оролцогч даалгаврыг нийт 3 удаа хийж гүйцэтгэх боломжтой ба 3 оролдлогын арифметик дундажаар тус үеийн эцсийн дүнг бодож гаргана.
  • 8.3.7) “3-н дундаж” гэсэн энэ үед оролцогч аль нэг оролдлогоо DNF гэж дүгнүүлбэл тус үеийн эцсийн дүн DNF гэж дүгнэгдэнэ.
  • 8.3.8) “3-н дундаж” болон “5-н дундаж” гэсэн үеүүдэд оролцогчдын дундажлагдсан онооны дарааллаас /хамгийн хурдан үзүүлэлт үзүүлсэн эсэхээс/ хамаарч байр эзлүүлнэ.
  • 8.3.9) “3-н дундаж” болон “5-н дундаж” гэсэн үеүүдэд  2 ба түүнээс дээш оролцогчид яг ижил хугацаанд эвлүүлсэн байвал оролцогч бүрийн гаргасан хамгийн өндөр авсан оролдлогын оноогоор нь байр эзлүүлнэ.
  • 8.3.10) Оролцогчид тухайн нэг үед ижил оноо авсан бол нэг ижил байр эзэлнэ.

8.4) Оролцогч нь дараагийн шатанд шалгарахын тулд тухайн тэмцээнд тавигдсан шалгуурыг заавал давах ёстой.

  • 8.4.1) Дараагийн шатанд тавигдах шалгуурыг тэмцээний ерөнхий шүүгч гаргах ёстой. Хугацаа заан шалгуурт тэнцсэн тамирчид дараагийн шатанд өрсөлдөнө. Хугацаа заахгүйгээр тамирчидын тоо заана. Жишээ нь эхний 10 хүн дараагийн шатанд өрсөлдөнө гэвэл эхний шатанд өрсөлдсөн бүх тамирчидыг жагсаан хамгийн сайн амжилт үзүүлсэн эхний 10 тамирчин дараагийн шатанд өрсөлдөнө.

8.5) Тэмцээнд Cutoff хугацаа ашиглана. Cutoff хугацаа гэдэг нь зохион байгуулагчдаас тухайн төрлийн шоог эвлүүлэх хамгийн дээд хугацааг зааж өгөхийг хэлэх бөгөөд тамирчны үзүүлэлт Cutoff хугацаанаас хэтэрвэл 2 удаагийн оролдлого гүйцэтгэж хамгийн хурдан эвлүүлсэн үзүүлэлтээрээ эрэмбэлэгдэнэ. Жишээ нь, Тухайн тэмцээний 5х5х5 шооны төрлийн 1 дүгээр шатанд 5-н дундаж гаргах ба зохион байгуулагчдаас 3 минут 30 секундийн Cutoff хугацаа зааж өгсөн байхад тамирчин 3 минут 31 секунд болон түүнээс дээш хугацаанд эвлүүлсэн тохиолдолд дахин 1 удаа л эвлүүлэн өрсөлдөх боломжтой бөгөөд 5-н дундаж гаргах эрхээ алдана.

8.6) МШХ-ны албан ёсны тэмцээний дүнг МШХ-с гаргасан жагсаалтад бичнэ.

  • 8.6.1) Улсын дээд амжилт тогтоосон үзүүлэлтийг тэмцээний хамгийн сүүлчийн шатыг дууссаны дараа байр эзлүүлнэ. Хэрвээ Улсын дээд амжилтууд нэг өдөрт хэд хэдэн удаа шинээр тогтоогдсон бол түүний хамгийн өндөр амжилтыг эцсийн байдлаар Улсын дээд амжилт болгон оруулна.
  • 8.6.2) Хэрвээ МШХ-с тэмцээний дүрмэнд өөрчлөлт оруулсан тохиолдолд нэгэнт тогтоогдсон байгаа Улсын дээд амжилтууд шинэчлэгдсэн дүрмийн дагуу шинээр тогтоогдох хүртэл хүчинтэй хэвээр байна.

8.7) Оролцогчид насны ангилалдаа багтсан бүх төрөлд оролцох боломжтой. Удирдах зөвлөлөөс зориуд баталсан журамд хамаарахаас бусад тохиолдолд.

8.8) Тэмцээн дээд тал нь 4 үе шаттай байна.

8.1) Тэмцээн нь 99 ба түүнээс доош тооны оролцогчтой бол дээд тал нь 3 үе шаттай байна.

  • 8.8.2) Тэмцээн нь 15 ба түүнээс доош тооны оролцогчтой бол хамгийн ихдээ 2 үе шаттай байна.
  • 8.8.3) Тэмцээн нь 7 ба түүнээс бага оролцогчидтой бол дээд тал нь 1 үе шаттай байх боломжтой.

8.9) Хэрвээ нэг тэмцээн дотроо олон үе шаттай бол

  • 8.9.1) Тэмцээний нэг үе шатаас нөгөө үед шилжих явцад нийт оролцогчдын Доод тал нь 25% нь хасагдсан байх шаардлагатай.
  • 8.9.2) Оролцогчид дараагийн шатанд өссөн дүн үзүүлсэн эсэхийг хасагдах үе шатнаас хугацаа хэтэрсэн, байр эзлээгүй байсан ч үр дүнгийн өсөлтийн үзүүлэлтийг тодорхойлох ёстой.
  • 8.9.3) Мэргэжлийн тамирчин тухайн нэг тэмцээний үе шатанд оролцохоос татгалзвал өмнө оролцсон үе шатуудад үзүүлсэн дээгүүр амжилтууд хүчингүй болно.

8.10) Аль ч тэмцээний оролцогчид тэмцээнд шат дараатайгаар оролцох шаардлагатай ба тэмцээний эхний шатанд оролцсон оролцогч дараагийн шатанд оролцох эрх авна.

Зүйл 9: Даалгаврыг гүйцэтгэх байдал

9.1) Тамирчин тэмцээний үе шат бүрт бүх оролдлогуудаа гүйцэтгэж дууссаны дараа амрахыг зөвшөөрнө.

9.2) Тэмцээний төгсгөлд шоо нь хаашаа ч харж байрласан байж болно.

9.3) Шооны бүхий л хэсгүүд 5.2.5-д заасан дүрмийн дагуу зайлшгүй шаардагдах нөхцөлийг хангасан байна.

9.4) Шооны бүх талууд ижил өнгийн хэсгүүдээс бүрдсэн байх ёстой ба дараах тусгай шаардлагууд хангасан байна.

  • 9.4.1) Хөрш 2-ийн тохиргоо алдагдсан тохиолдолд 1 эргүүлэлт дутуу хэмээн тооцно.
  • 9.4.2) Хэрэв шоог ямар нэг нэмэлт үйлдэл хийх шаардлагагүйгээр дуусгасан бол эвлүүлсэнд тооцно.
  • 9.4.3) Хэрэв нэг үйлдэл дутуу эвлүүлсэн тохиолдолд тухайн эвлүүлсэн хугацаан дээр 2 секунд нэмж тооцно. /+2 секунд/
  • 9.4.4) Хэрэв нэгээс илүү үйлдэл дутуу байвал эвлүүлээгүйд тооцно.
  • 9.4.5) Хэрэв нэг үйлдэл дутуу боловч 45 градусаас дотогш эргэсэн байвал эвлүүлсэнд тооцно.

Зүйл 10: Маргаан, будлиан

1) Маргаан будлианд дараах зүйлсийг хамааруулан үзнэ.

  • 10.1.1) Тэмцээний явцад буруу гүйцэтгэл хийх.
  • 10.1.2) Хөндлөнгийн оролцоо /хөндлөнгийн шуугиан, хөндлөнгөөс оролцох/ эсвэл гэнэтийн саад учрах /ухаан алдах, яаралтай түргэн тусламжийн болон онцгой аюултай үед хэрэглэдэг дуут дохио зэрэг/
  • 10.1.3) Тоног төхөөрөмжийн буруу ажиллагаа, эвдрэл гэмтэл зэрэг орно.

10.2) Ямар нэг маргаан, будлиан гарвал МШХ-ны төлөөлөгч тухайн нөхцөлд тохируулан үнэнч шударгаар шийдвэрлэж зохицуулна.

10.3) Хэрвээ МШХ-ны дүрэм журамд тусгагдаж тодорхой болоогүй маргаан гарвал МШХ-ны төлөөлөгч тухайн маргааныг шударга өрсөлдөөний зарчмаар шийдвэрлэнэ.

10.4) Тэмцээний явцад маргаан будлиантай зүйл гарвал МШХ-ны төлөөлөгч тухайн оролцогчид маргаантай болсон тэмцээний оронд нэмэлт оролдлого өгөхөөр шийдвэрлэж болно. Оролцогч маргаан будлианы талаар шүүгч болон МШХ-ны төлөөлөгчид амаар болон бичгээр тус асуудлыг тухайн тэмцээн явагдаж дуусахаас өмнө хүргүүлснээр нэмэлт тэмцээн /тэмцээнийг дахин эхлүүлэх, өөр нэг тэмцээн/явуулах боломжтой болох юм. Нэмэлт оролдлогийн үеийн оролцогчид давж заалдах боломжгүй юм.

10.5) Маргаан будлианыг шийдвэрлэхдээ түүнтэй холбоотой бичлэг, гэрэл зураг зэргийг МШХ-ны төлөөлөгчийн хяналт шалгалтын дор шалгаж шийдвэрлэх боломжтой.

Зүйл 11: “SPEED CUBERS” шооны тэмцээнд ашиглагдах Cutoff хугацаа

  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 5х5х5 шооны төрлийн 1 дүгээр шатанд 3 минут 30 секунд
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 3х3х3 шоог нэг гараар эвлүүлэх төрлийн 1 дүгээр шатанд 1 минут 10 секунд
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 4х4х4 шооны төрлийн 1 дүгээр шатанд 2 минут
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын Пираминкс шооны төрлийн 1 дүгээр шатанд 40 секунд
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 2х2х2 шооны төрлийн 1 дүгээр шатанд 40 секунд
  • 8 ба түүнээс доош насны ангилалын 3х3х3 шооны төрөлд 4 минут
  • 9-10 насны ангилалын 3х3х3 шооны төрөлд 3 минут
  • 11-14 насны ангилалын 3х3х3 шооны төрөлд 2 минут
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 3х3х3 шооны 1 дүгээр шатанд 1 минут
  • 8 ба түүнээс доош насны ангилалын 2х2х2 шооны төрөлд 1 минут 30 секунд
  • 9-10 насны ангилалын 2х2х2 шооны төрөлд 1 минут
  • 11-14 насны ангилалын 2х2х2 шооны төрөлд 40 секунд
  • 11-14 насны ангилалын Пираминкс шооны төрөлд 1 минут
  • 11-14 насны ангилалын 4х4х4 шооны төрөлд 4 минут
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 5х5х5 шооны төрлийн Финалын шатанд 3 минут
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 3х3х3 шоог нэг гараар эвлүүлэх төрлийн Финалын шатанд 50 секунд
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 4х4х4 шооны төрлийн Финалын шатанд 1 минут 30 секунд
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын Пираминкс шооны төрлийн Финалын шатанд 30 секунд
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 2х2х2 шооны төрлийн Финалын шатанд 20 секунд
  • 15 ба түүнээс насны ангилалын 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх төрлийн Финалын шатанд 6 минут
  • 15 ба түүнээс дээш насны ангилалын 3х3х3 шооны төрлийн финалын шатанд 40 секунд гэсэн Cutoff хугацааг тус тус ашиглана.