Зэрэг олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл
  • Энэхүү журмыг Монголын Шооны Холбоо (цаашид “Холбоо” гэх) -ноос тамирчинд зэрэг олгоход даган мөрдөнө.
  • Тамирчин Холбооны байранд зэргийн шалгаруулалтад орох эсвэл албан ёсны тэмцээн дээр спортын зэргийн болзол хангаж болно.
  • Холбооны гишүүн тамирчин албан ёсны тэмцээнд оролцоно.
  • Холбооны төлөвлөгөөнөөс гадуур явагдсан бусад тэмцээний амжилтууд спортын зэргийн болзолд хамаарахгүй.
  • Зэргийн үнэмлэхийг 1-5 дугаар зэргийн болзол хангасан тамирчинд олгох ба 6-10 дугаар зэргийн болзол хангасан тамирчны мэдээлэл сайт дээр бичигдэнэ.

Хоёр. Спортын зэрэг олгох үзүүлэлт

I зэрэг

  • 3х3х3 шоо (14-оос доош секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 5x5x5 шоо (120-оос доош секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 2x2x2 шоо (5-аас доош секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 4x4x4 шоо (60-аас доош секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Пираминкс шоо (15-аас доош секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Нэг гараараа эвлүүлэх (25-аас доош секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Харахгүйгээр эвлүүлэх (6 минутаас доош) – Оролдлого 3 /хамгийн хурдан/

II зэрэг 

  • 3х3х3 шоо (15-20 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 5x5x5 шоо (121-140 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 2x2x2 шоо (6-7 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 4x4x4 шоо (61-70 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Пираминкс шоо (16-20 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Нэг гараараа эвлүүлэх (26-30 секундэд дундажлах) – Оролдлого 5

III зэрэг

  • 3х3х3 шоо (21-30 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 5x5x5 шоо (141-160 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 2x2x2 шоо (8-9 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 4x4x4 шоо (71-80 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Пираминкс шоо (21-25 секундэд дундажлах) – Оролдлого 5

IV зэрэг

  • 3х3х3 шоо (31-40 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 2x2x2 шоо (10-11 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 4x4x4 шоо (81-90 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • Пираминкс шоо (26-30 секундэд дундажлах) – Оролдлого 5

V зэрэг

  • 3х3х3 шоо (41-50 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 2x2x2 шоо (12-13 секундэд дундажлах) – Оролдлого 5
  • 4x4x4 шоо (91-100 секундэд дундажлах) – Оролдлого 5

VI зэрэг 

  • 3х3х3 шоо (51-60 секундэд дундажлах ) – Оролдлого 5
  • 2x2x2 шоо (14-15 секундэд дундажлах) – Оролдлого 5

VII зэрэг

  • 3х3х3 шоо (61-90 секундэд дундажлах) – Оролдлого 3

VIII зэрэг

  • 3х3х3 шоо (91-120 секундэд дундажлах) – Оролдлого 3

IX зэрэг

  • 3х3х3 шоо (121-150 секундэд дундажлах) – Оролдлого 3

X зэрэг

  • 3х3х3 шоо (151-180 секундэд дундажлах) – Оролдлого 3