МШХ-ны тамирчин Л.Эрэлхэгбаатар Хасселтын нээлттэй тэмцээний 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх төрөлд 3 дугаар байр эзэллээ

2015 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Белги улсын Хасселт хотод болсон нээлттэй тэмцээнд МШХ-ны 15003 дугаартай тамирчин Э.Золбоо, 15004 дугаартай тамирчин Г.Эрэлхэгбаатар нар амжилттай оролцож Г.Эрэлхэгбаатар ах маань 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх төрөлд 3 дугаар байр эзэлжээ. Тэрээр 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх үе тус бүр дээрх 3 оролдлогуудаа амжилттай гүйцэтгэсэн байна. Мөн түүний хүү болох Э.Золбоо 3х3х3 шоог 11.92 секундэд дундажлан албан ёсны улсын дундаж дээд амжилтыг шинэчилсэн байна. Тус тэмцээнд Э.Золбоо нь 3х3х3 шооны төрөлд 5 дугаар байр, 4х4х4 шооны төрөлд 8 дугаар байрыг тус тус эзэлсэн байна. Монгол улсынхаа нэрийг гадаадын тэмцээн уралдаанд өндөрт өргөж яваа аав хүү хоёрынхоо цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Share Button