Speed cubers шооны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Энэ сарын 24-нд Монголын шооны холбооноос санаачлан зохион байгуулсан “SPEED CUBERS” шооны тэмцээн амжилттай явагдаж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд 40 тамирчин 3 насны ангилалд 13 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээн эхэлсэн цагаас улсын дээд амжилтууд эвдэгдэж эхэлсэн бөгөөд улсын 6 рекорд шинэчлэгдсэн байна. 5х5х5 шооны төрөлд улсын дээд амжилтыг Ө.Мягмардорж 1 минут 16.30 секунд болгон шинэчилсэн ба дундаж амжилтыг 1 минут 26.30 секунд болгосноор улсын чансааны 1-т бичигдэх болсон юм. Мөн 3х3х3 шоог нэг гараар эвлүүлэх төрөлд Ө.Мягмардорж 16.34 секундэд эвлүүлэхийн зэрэгцээ 3х3х3 шооны дундаж амжилтыг 10.34 секунд болгон шинэчилсэнээр 4 төрөлд улсын рекорд эзэмших болсон юм. Пираминкс шооны төрөлд Б.Ариунболд 9.53 секундэд дундажлан улсын чансааны 1 дүгээрт бичигдэх болсон ба анхныхаа тэмцээнд амжилттай оролцсон тамирчин Б.Хангай 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх төрлийн улсын дээд амжилтыг 2 минут 08.64 секунд болгон шинэчилсэн байна.

IMG_0070

Тэмцээний 8-аас доош насны ангилалд 11 тамирчин 3х3х3 шоо болон 2х2х2 шоонуудаар өрсөлдөж 8 настай тамирчин Ш.Мөнхдэлгэр 3х3х3 шоог 55.58 секундэд дундажлан тэргүүн байр эзэлсэн бол 8 настай тамирчин Б.Тэмүүлэн 1 минут 09.24 секундэд дундажласан амжилтаар 2 дугаар байранд, М.Ганбаатар  1 минут 20.87 секундэд дундажласан амжилтаар 3 дугаар байранд шалгарсан байна.

IMG_0730

Харин тус насны ангилалын 2х2х2 шооны төрөлд 5 тамирчин өрсөлдөж Ш.Мөнхдэлгэр  16.65 секундэд дундажласан амжилтаар тэргүүн байр, И.Мөнхтамир 38.33 секундэд дундажласан амжилтаар 2 дугаар байр, Ц.Энэрэл 38.63 секундэд дундажласан амжилтаар 3 дугаар байранд тус тус шалгарсан байна.

IMG_0723

Тус тэмцээний 9-14 насны ангилалд 10 тамирчин өрсөлдөж тэргүүн байрыг 12 настай тамирчин А.Алтанбагана 17.79 секундэд дундажлан, 2 дугаар байранд Б.Отгонбаяр 19.81 секундэд дундажлан, 3 дугаар байранд О.Оргил 19.91 секундэд дундажласан амжилтаар шалгарсан байна.

IMG_0742

2х2х2 шооны төрөлд мөн А.Алтанбагана 6.10 секундэд дундажласан амжилтаар тэргүүн байр, О.Оргил 6.53 секундэд дундажласан амжилтаар 2 дугаар байр, Б.Отгонбаяр 6.91 секундэд дундажласан амжилтаар 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.

IMG_0741

Харин 4х4х4 шооны төрөлд 1 минут 12.57 секундэд дундажласан амжилтаар О.Оргил тэргүүн байранд шалгарсан бол А.Алтанбагана 1 минут 20.58 секундэд дундажласан амжилтаар удаах байрыг эзэлж, О.Эрдэнэбаяр 1 минут 36.58 секундэд дундажласан амжилтаар 3 байранд шалгарчээ.

IMG_0744

Тус насны ангилалын Пираминкс шооны төрөлд 12 настай тамирчин А.Алтанбагана 14.37 секундэд дундажлан тэргүүн байр, О.Эрдэнэбаяр 15.04 секундэд дундажласан амжилтаар 2 дугаар байр,  О.Оргил 15.10 секундэд дундажлан 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

IMG_0737

“SPEED CUBERS” тэмцээний 15-аас дээш насны ангилалд 20 тамирчин шооны спортын 7 төрөлд 2 үе шаттайгаар өрсөлдсөнөөс 5х5х5 шооны төрөлд Ө.Мягмардорж 1 минут 37.15 секундэд дундажласан амжилтаар тэргүүн байр эзэлж, У.Төгөлдөр 1 минут 42.20 секундэд дундажласан амжилтаар 2 дугаар байранд шалгарсан бол 9-14 насны ангилалд оролцсон 12 настай тамирчин А.Алтанбагана нас ахин оролцож ах нартайгаа өрсөлдсөн хэдий ч 2 минут 17.19 секундэд эвлүүлсэн амжилтаар 3 дугаар байранд тус тус шалгарсан байна.

IMG_0751

4х4х4 шооны төрөлд У.Төгөлдөр 46.07 секундэд эвлүүлсэн амжилтаар тэргүүн байрыг, Ө.Мягмардорж 52.39 секундэд эвлүүлсэн амжилтаар 2 дугаар байр, Б.Хангай 1 минут 05.60 секундэд эвлүүлсэн амжилтаар 3 дугаар байрыг эзэлсэн бол 2х2х2 шооны төрөлд Ө.Мягмардорж 4.73 секундэд дундажласнаар  тэргүүн байранд шалгарч удаах байруудад 4.81 секундэд дундажласан амжилтаар У.Төгөлдөр, 5.12 секундэд дундажласан амжилтаар Б.Хангай нар шалгарчээ.

IMG_0753

3х3х3 шоог нэг гараар эвлүүлэх төрөлд У.Төгөлдөр 24.97 секундэд дундажласан амжилтаар тэргүүн байр, Ө.Мягмардорж 25.10 секундэд дундажласан амжилтаар 2 дугаар байр, Б.Хангай 26.72 секундэд дундажласан амжилтаар 3 дугаар байрыг эзэлж, Пираминкс шооны төрөлд 9.52 секундэд дундажласнаар Б.Ариунболд тэргүүн байранд шалгарч Ө.Мягмардорж 12.16 секунд, Б.Хангай 13.97 секундэд дундажласнаар 2,3 дугаар байруудад жагсчээ.

Тус тэмцээний хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх төрөлд 5 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Б.Хангай 2 минут 08.64 секундэд эвлүүлснээр түрүүлсэн бол 2 дугаар байранд У.Төгөлдөр 3 минут 04.31 секундэд эвлүүлсэн амжилтаар, 3 дугаар байранд Т.Мягмарсүрэн 3 минут 23.85 секундэд эвлүүлсэн амжилтаар тус тус шалгарчээ.

IMG_0767

Харин 3х3х3 шооны төрөлд Mongolian open – 2013 тэмцээний ялагч МШХ-ны 1 дүгээр зэргийн тамирчин У.Төгөлдөр 11.73 секундэд дундажласан амжилтаар тэргүүлж тус тэмцээний аваргын шагналыг хүртсэн бол 2 дугаар байранд МШХ-ны 3 дугаар зэргийн тамирчин Ө.Мягмардорж 12.60 секундэд дундажласан амжилтаар шалгарч, тамирчин Г.Ган-Эрдэнэ 12.94 секундэд дундажласан амжилтаар удаах байрыг тус тус эзэлжээ.

IMG_0771

 

 

 

Share Button