БНХАУ-ын Рубик шооны аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө

2015 оны 10 дугаар сарын 02-ноос 04-ний хооронд манай урд хөрш болох БНХАУ-ын аварга шалгаруулах тэмцээн болж Австрали улсын тамирчин Феликс Земдегс түрүүллээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 2 удаагийн аварга Феликс Земдегс болон 3х3х3 шооны дэлхийн дээд амжилтыг эзэмшигч АНУ-ын тамирчин Коллин Бурнс, 2013, 2015 оны Рубик шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар байрын шагналт Нидерланд улсын тамирчин Матс Валк, 3х3х3 шоог нэг гараар эвлүүлэх төрлийн 5 эвлүүлсэн дунджаар дэлхийн рекорд эзэмшигч Канад улсын тамирчин Антойн Кантин нар оролцсон юм. Энэхүү тэмцээний үеэр 4 төрөлд дэлхийн дээд амжилт шинэчлэгдэж, 5 төрөлд Азийн рекорд эвдэгдсэн байна.
3х3х3 шооны төрөлд нийт 483 тамирчин өрсөлдсөнөөс Австрали улсын тамирчин Феликс Земдегс 7.45 секундэд дундажласан амжилтаа 1-р байр эзэлсэн бол АНУ-ын тамирчин Коллин Бурнс 7.69 секундэд дундажлан 2-р байр, Нидерланд улсын тамирчин Матс Валк 7.98 секундэд дундажласнаар 3-р байранд тус тус шалгарчээ. Ингээд тэмцээний бусад төрлүүдэд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг сонирхуулж байна.
4х4х4 шооны төрөлд Феликс Земдегс /Австрали/ 1-р байр дундаж 28.05 сек
4х4х4 шооны төрөлд Матс Валк /Нидерланд/ 2-р байр дундаж 30.94 сек
4х4х4 шооны төрөлд Вейшинг Занг /БНХАУ/ 3-р байр дундаж 34,36 сек
5х5х5 шооны төрөлд Феликс Земдегс /Австрали/ 1-р байр дундаж 52,99 сек
5х5х5 шооны төрөлд Матс Валк /Нидерланд/ 2-р байр дундаж 1 минут 03.74 сек
5х5х5 шооны төрөлд Кайлонг Ли /БНХАУ/ 3-р байр дундаж 1 минут 05.89 сек
2х2х2 шооны төрөлд ,Ингхао Ванг /БНХАУ/ 1-р байр дундаж 2,24 сек
2х2х2 шооны төрөлд Феликс Земдегс /Австрали/ 2-р байр дундаж 2,28 сек
2х2х2 шооны төрөлд Инкин Ли /БНХАУ/ 3-р байр дундаж 2,30 сек
3х3х3 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Кайжун Лин /БНХАУ/ 1-р байр хамгийн сайн үзүүлэлт 21.05 сек
3х3х3 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Шивам Бансал /Энэтхэг/ 2-р байр хамгийн сайн үзүүлэлт 31.04 сек
3х3х3 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Жианюу Куэ /БНХАУ/ 3-р байр хамгийн сайн үзүүлэлт 31.06 сек
3х3х3 шоо нэг гараар эвлүүлэх төрөлд Феликс Земдегс/Австрали/ 1-р байр дундаж 11.99 сек
3х3х3 шоо нэг гараар эвлүүлэх төрөлд Антойн Кантин /Канад/ 2-р байр дундаж 12.69 сек
3х3х3 шоо нэг гараар эвлүүлэх төрөлд Зивей Лин /БНХАУ/ 3-р байр дундаж 13.69 сек
3х3х3 шоо хамгийн цөөн үйлдлээр эвлүүлэх төрөлд Матс Валк /Нидерланд/ 1-р байр дундаж 27.67 үйлдэл
3х3х3 шоо хамгийн цөөн үйлдлээр эвлүүлэх төрөлд Пэйян Ли /БНХАУ/ 2-р байр дундаж 30.33 үйлдэл
3х3х3 шоо хамгийн цөөн үйлдлээр эвлүүлэх төрөлд Бо Хуанг /БНХАУ/ 3-р байр дундаж 31.00 үйлдэл
3х3х3 шоо хөлөөрөө эвлүүлэх төрөлд Шиаожиэ Жианг /БНХАУ/ 1-р байр дундаж 34.56 сек
3х3х3 шоо хөлөөрөө эвлүүлэх төрөлд Руохан Киу /БНХАУ/ 2-р байр дундаж 37.74 сек
3х3х3 шоо хөлөөрөө эвлүүлэх төрөлд Антойн Кантин /Канад/ 3-р байр дундаж 38.68 сек
Мегаминкс шооны төрөлд Жеки Коо Чун Ки /Хонгконг/ 1-р байр дундаж 57.08 сек
Мегаминкс шооны төрөлд БингЛианг Ли /БНХАУ/ 2-р байр дундаж 1 минут 02.98 сек
Мегаминкс шооны төрөлд Еи Ванг /БНХАУ/ 3-р байр дундаж 1 минут 04.04 сек
Пираминкс шооны төрөлд Еи Ванг /БНХАУ/ 1-р байр дундаж 3,62 сек
Пираминкс шооны төрөлд Антойн Кантин /Канад/ 2-р байр дундаж 3.83 сек
Пираминкс шооны төрөлд Бокси Чен /БНХАУ/ 3-р байр дундаж 3.95 сек
Скуайр-1 шооны төрөлд БингЛианг Ли /БНХАУ/ 1-р байр дундаж 11.75 сек
Скуайр-1 шооны төрөлд Рузен Е /БНХАУ/ 2-р байр дундаж 13.03 сек
Скуайр-1 шооны төрөлд ЖунЮуэ Лью /БНХАУ/ 3-р байр дундаж 14.18 сек
Клок шооны төрөлд Зижиа Фенг /БНХАУ/ 1-р байр дундаж 7.29 сек
Клок шооны төрөлд Тайран Зонг /БНХАУ/ 2-р байр дундаж 7.31 сек
Клок шооны төрөлд Ченвэй Ли /БНХАУ/ 3-р байр дундаж 8.01 сек
Скевб шооны төрөлд Кижун Миао /БНХАУ/ 1-р байр дундаж 3.72 сек
Скевб шооны төрөлд Зонгянг Ли /БНХАУ/ 2-р байр дундаж 4.25 сек
Скевб шооны төрөлд Зекай Куй /БНХАУ/ 3-р байр дундаж 4.60 сек
6х6х6 шооны төрөлд Феликс Земдегс /Австрали/ 1-р байр дундаж 1 минут 48,38 сек
6х6х6 шооны төрөлд Лин Чен /БНХАУ/ 2-р байр дундаж 2 минут 05.52 сек
6х6х6 шооны төрөлд Матс Валк /Нидерланд/ 3-р байр дундаж 2 минут 15.08 сек
7х7х7 шооны төрөлд Лин Чен /БНХАУ/ 1-р байр дундаж 2 минут 49.45 сек
7х7х7 шооны төрөлд Феликс Земдегс/Австрали/ 2-р байр дундаж 3 минут 07.57 сек
7х7х7 шооны төрөлд Юуэ-Лин Цай /Тайвань/ 3-р байр дундаж 3 минут 20.17 сек
4х4х4 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Кайжун Лин /БНХАУ/ 1-р байр хамгийн сайн үзүүлэлт 2 минут 28.34 сек
4х4х4 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Шивам Бансал /Энэтхэг/ 2-р байр хамгийн сайн үзүүлэлт 4 минут 02.30 сек
4х4х4 шоо харахгүй эвлүүлэх төрөлд ХонгБин Чанг /БНХАУ/ 3-р байр хамгийн сайн үзүүлэлт 6 минут 53.05 сек
5х5х5 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Кайжун Лин /БНХАУ/ 1-р байр хамгийн сайн үзүүлэлт 7 минут 02.25 сек
5х5х5 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Юученг Чен /БНХАУ/ 2-р байр хамгийн сайн үзүүлэлт 22 минут 35 сек
5х5х5 шоо харахгүй эвлүүлэх төрөлд Хайжун Тан /БНХАУ/ 3-р байр хамгийн сайн үзүүлэлт 28 минут 25 сек
3х3х3 шоо олныг харахгүй эвлүүлэх төрөлд Хонгбин Чанг /БНХАУ/ 1-р байр 17 шооноос 16 шоог 56 минутанд
3х3х3 шоо олныг харахгүй эвлүүлэх төрөлд Кайжун Лин /БНХАУ/ 2-р байр хамгийн сайн үзүүлэлт нь 28 шооноос 21 шоог 55 минут 20 секундэд
3х3х3 шоо олныг харахгүй эвлүүлэх төрөлд Шин Ши /БНХАУ/ 3-р байр хамгийн сайн үзүүлэлт нь 16 шооноос 15 шоог 59 минут 44 секунэд эвлүүлснээр тус тус эхний байруудад шалгарчээ.

Share Button