Монголын шооны холбооны тамирчин Э.Золбоо Белгийн зун – 2015 Рубик шооны тэмцээний 2х2х2 шооны төрөлд 3 дугаар байр эзэллээ

2015 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Белги улсын Линт хотод зохион байгуулагдсан Белгийн зун 2015 Рубик шооны тэмцээнд 150003 дугаартай МШХ-ны 3 дугаар зэргийн тамирчин Э.Золбоо, 150004 дугаартай МШХ-ны 4 дүгээр зэргийн тамирчин Л.Эрэлхэгбаатар нар оролцож, Э.Золбоо 2х2х2 шооны төрөлд 3 дугаар байр эзэлжээ.
zolboo 2x2x2
Мөн Э.Золбоо нь 3х3х3 шооны төрөлд 6 дугаар байр, 4х4х4 шооны төрөлд 5 дугаар байр, 5х5х5 шооны төрөлд 7 дугаар байр, Пираминкс шооны төрөлд 7 дугаар байранд тус тус шалгарсан бөгөөд Пираминкс шоог 5.50 секундэд эвлүүлж тус төрлийн улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Share Button