Рубик шооны Азийн дээд амжилтууд

Та бүхэндээ Рубик шооны Азийн дээд амжилтуудыг сонирхуулж байна.
1. 3х3х3 шооны Азийн дээд амжилтыг 5.81 секундэд эвлүүлсэн үзүүлэлтээр БНХАУ-ын тамирчин Жиаюу Ванг эзэмшдэг бол, 5 эвлүүлсэн дундаж рекордыг БНХАУ-ын тамирчин Хаовэй Фан 7.85 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
2. 4х4х4 шооны Азийн дээд амжилтыг 25.58 секундэд эвлүүлсэн үзүүлэлтээр БНСУ-ын тамирчин Сюнг Хюк Нам эзэмшдэг бол, 5 эвлүүлсэн дундаж рекордыг Тайвань улсын тамирчин Ей-Фан Ву 31.10 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
3. 5х5х5 шооны Азийн дээд амжилтыг 53.11 секундэд эвлүүлсэн үзүүлэлтээр Япон улсын тамирчин Юу Накажима эзэмшдэг бол 5 эвлүүлсэн дундаж рекордыг Тайвань улсын тамирчин Юүэ-Лин Цай 1 минут 01.62 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
4. 2х2х2 шооны Азийн дээд амжилтыг 0.85 секундэд эвлүүлсэн амжилтаар Энэтхэг улсын тамирчин Нийл Мехта эзэмшдэг бол 5 эвлүүлсэн дундаж рекордыг БНСУ-ын тамирчин Сюнгбёом Чо 1.84 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
5. Харин 3х3х3 шоог харахгүй эвлүүлэх төрөлд БНХАУ-ын тамирчин Кайжун Лин 22.98 секундэд эвлүүлж, 26.41 секундэд дундажласан амжилтаар уг төрлийн Азийн дээд амжилтуудыг эзэмшдэг байна.
6. 3х3х3 шоог нэг гараар эвлүүлэх төрлийн Азийн дээд амжилтыг БНХАУ-ын тамирчин Хайшин Янг 8.27 секундэд эвлүүлсэн амжилтаар эзэмшдэг бол 5 эвлүүлсэн дундаж рекордыг Энэтхэг улсын иргэн Баргав Нарасимхан 13.00 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
7. 3х3х3 шоог хамгийн цөөн үйлдлээр эвлүүлэх төрөлд Япон улсын тамирчин Томоаки Окаяама 20 үйлдлээр эвлүүлсэн болон 3 оролдлогын дундаж 27.67 үйлдэл гэсэн амжилтаар Азийн дээд амжилтуудыг давхар эзэмшдэг байна.
8. Харин 3х3х3 шоог хөлөөрөө эвлүүлэх төрлийн Азийн дээд амжилтуудыг Япон улсын тамирчин Юүхэй Такаги 27.66 секундэд эвлүүлж, 32.41 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
9. Мегаминкс шооны Дэлхийн болоод Азийн дээд амжилтыг БНСУ-ын тамирчин Юу Да-Хюун 37.58 секундэд эвлүүлж, 42.89 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
10. Пираминкс буюу Гурвалжин шооны Азийн дээд амжилтыг 1.80 секундэд эвлүүлсэн амжилтаар Япон улсын тамирчин Минато Имай эзэмшдэг бол 5 эвлүүлсэн дундаж рекордыг БНСУ-ын тамирчин Дохюун Ким 2.90 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
11. Скуайр-1 шооны Ази тивийн болоод Дэлхийн дээд амжилтыг БНХАУ-ын тамирчин Бинглианг Ли 6.96 секундэд эвлүүлж, 10.21 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
12. Клок шооны төрөлд БНСУ-ын тамирчин Юунхо Нам 5.19 секундэд эвлүүлж 6.00 секундэд дундажласан амжилтаар Азийн дээд амжилтыг эзэмшдэг байна.
13. Скевб шооны төрлийн Азийн дээд амжилтыг Тайвань улсын иргэн Ли Чианг 1.69 секундэд эвлүүлсэн амжилтаар эзэмшдэг бол 5 эвлүүлсэн дундаж рекордыг БНХАУ-ын тамирчин Кижун Миао 3.55 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
14. 6х6х6 шооны Азийн дээд амжилтыг БНХАУ-ын тамирчин Конгбиао Жианг 1 минут 56.23 секундэд эвлүүлсэн амжилтаар эзэмшдэг бол 5 эвлүүлсэн дундаж рекордыг БНХАУ-ын тамирчин Лин Чэн 2 минут 05.04 секундэд эвлүүлсэн амжилтаар эзэмшдэг байна.
15. 7х7х7 шооны Азийн дээд амжилтыг БНХАУ-ын тамирчин Лин Чэн 2 минут 39.41 секундэд эвлүүлж, 2 минут 53.26 секундэд дундажласан амжилтаар эзэмшдэг байна.
16. 4х4х4 шоог харахгүй эвлүүлэх төрлийн Азийн дээд амжилтыг 2 минут 17.07 секундэд эвлүүлсэн амжилтаар БНХАУ-ын тамирчин Кайжун Лин эзэмшдэг байна.
17. 5х5х5 шоог харахгүй эвлүүлэх төрлийн Азийн дээд амжилтыг 8 минут 49.05 секундэд эвлүүлсэн амжилтаар Япон улсын тамирчин Юу Накажима эзэмшдэг байна.
18. Харин 3х3х3 шоо олныг харахгүй эвлүүлэх төрлийн Азийн дээд амжилтыг БНХАУ-ын иргэн Кайжун Лин 23 шооноос 22 шоог 43 минут 53 секундэд эвлүүлсэн амжилтаар эзэмшдэг байна.

Share Button