Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд МШХ-ны хүүхдүүд оролцлоо.

11263696_662027940592528_992548511_oМонгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой тэмдэглэх тухай” А/315 дугаар захирамж гаргасан юм.
Ойг тэмдэглэх ажлын хүрээн дэх “Монгол үндэстний соёлын өв уламжлагч хүүхдийн уран бүтээлийн дээжис” хөтөлбөрт Монголын Оюун Ухааны академийн сурагчид, Монголын Шооны Холбооны тамирчид, Спорт өрөлтийн тамирчид, “Гоц жаалууд” цэцэрлэгийн багачууд маань идэвхитэй оролцож, оюуны хурд, авьяас билиг, ур чадварын гайхамшигаа үе тэнгийн хүүхэд багачууддаа үзүүлж сонирхууллаа.
90 жилийн ойн арга хэмжээ хүүхдийн өөрсдийн оролцоог бүрэн хангахад чиглэгдснээрээ хүүхдийн идэвхи санаачлага, урам зоригийг бадраасан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Share Button