Г. Билгүүн МШХ-ны 8-р зэргийн болзол хангалаа

Bilguun3150008 дугаартай 1-р 10-н жилийн 1а ангийн сурагч Г. Билгүүн  2015.05.06 МШХ-ны 8-р зэргийн болзол хангалаа. Тэрээр 4-н сарын өмнөөс  МШХ-ны сургагч багш Э.Эрдэнэмандахын удирдлага доор хичээллэж эхэлсэн бөгөөд  өөрийн ах болох Тэмүүлэнтэй хамт сургалтанд хамрагдаж байна.

 Онцолж дурдахад Билгүүн маань хамгийн бяцхан тамирчин билээ. Тэрээр хөл бөмбөг тоглох, бүжиглэх мөн шоо эвлүүлэх хоббитой ажээ. Зэрэг олгох шалгаруулалтандаа сандарч 2 дахь оролдлогоо хийж чадаагүй ч  түүний өмнө амжилтын үүд үргэлж нээлттэй байгаа билээ. Билгүүндээ дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!

Түүний оролдлого тус бүр дээр хийсэн амжилтууд:

3×3 шоо: 1:23.31| DNF| 1:03.22| 1:41.06| 1:28.77     Дээд: 1:03.22     Дундаж: 1:31.50

Share Button