Шооны түүх

10994863_443977489096140_2079720179_n1944 онд Будапешт хотноо нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйд дэлхийд  гайхагдсан зургаан талт эвлүүлдэг тоглоом зохион бүтээх юм гэж хэн ч төсөөлөөгүй байх. Эрно Рубик 1975 онд анх шооныхоо төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдөр дэлхийн хэмжээнд тархсан гайхалтай тоглоом болж чадсанаас гадна хүн бүрийн сонирхлыг татсан оюуны спортын нэг төрөл болтлоо амжилттай хөгжжээ. Гэхдээ түүний хувьд жижиг хэмжээтэй шоонуудыг эргүүлэх боломжтойгоор нийлүүлэн эвлүүлэх санааг анхлан олсон хүн биш юм. Ларри Николс хэмээх залуу хамгийн анх энэхүү санааг бодож олсон байна. Гэхдээ Николасын авсан зохиогчийн эрх нь хооронд нь соронзоор холбосон 2*2*2 шооных байсан бол харин Эрно Рубикын патент нь  бүх талаараа эрэгддэг шооныхоо тал бүрийг ижил байхаар тооцоолж хийсэн маш онцгой нэгэн загвар бүхий тоглоомны эрх байсан байна.

Эрно Рубик 1979 онд Унгарын Боловсрол ба Соёлын яамны тусгай шагналыг хүртэж харин зургаан талт шоо нь 1981 онд Их Британи, Франц болон Герман улсын оны шилдэг тоглоомоор шалгарч, мөн дараа жилдээ Их Британий оны шилдэг тоглоомоор дахин шалгарсан бөгөөд түүхэнд 2 жил дарааллан оны шилдэг тоглоом шагналыг хүртсэн цорын ганц бүтээл болсон юм. Барилгын инженер, профессор цолтой Рубикын 1990 онд Унгар улсын Инженерийн Академийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Уран барималч хүн төгс бүтээл туурвихын тулд хэрэгцээгүй жижиг хэсэг бүрийг нэг бүрчлэн хасдагтай адил  шооны төгс загварыг олохын тулд Рубик олон жилийн хөдөлмөрийг зориулан байж дүрслэх урлагийн энэ 2 төрлийн хооронд орших эсвэл эдгээр 2 төрлийг хоёуланг нь өөртөө шингээсэн бүтээл болж чадсан гэж тэрээр хэлсэн байна.